.RU
Карта сайта

Рэн эхээрээ - старонка 2

давхарга үүсчихээд байна гэдэг, "бүхэл бүтэн давхарга үүсчихээд байна аа" гэдэг
тэр үг байхгүй. Ерөөсөө Ардчилсан нам, Хувьсгалт нам энэ сонгуулийн будлиан,
булхайд хоёулаа хамаатай гэдэг асуудлыг хэлсэн бас байхгүй. Юу хийсэн бэ?
гэхээр зүгээр дууг нь саатуулж байгаад "зөвшөөрөхгүй байна" гэдэг ганц үгийг
нь редакцилаад гаргачихсан. Энэ бол жишээлбэл болж байгаа үйл явдлыг
зөв нэвтрүүлэх, мэдээллийг зөв өгөх гэдэг юм дээр, жишээлбэл би харж байсан
хүний хувьд асар сэтгэл дундуур болсон.
Ерөнхийдөө юм зөв болоосой гэж бодож байсан, ер нь энэ хүмүүс чинь юу
хийгээд байна? гэсэн тийм бодол орох хэмжээнд хүрсэн. Дээр нь сонгуулиуд
булхайтай, будлиантай, ганц булхай, будлиан цөөхөн тойргийн тухай асуудал
яригдаж байгаа биш, хавтгай байгаа тухай учраас, системийн шинжтэй байгаа
учраас энэ сонгуулийн үр дүнг зөвшөөрөхөд үнэхээр хэцүү. Дээр нь өчигдөр
Улсын Их Хурал дээр яригдаагүй, гэхдээ би Хууль зүйн сайд эд нараас
тодруулсан. Энэ одоо ер нь зүгээр бичлэг хийгээд байх зөв ч юм уу, үгүй ч юм уу?
Энэ бичлэг.
Н.ЭНХБАЯР: -Аахан. Бүгдээрээ бичлэг явуулаад яахав? гэж…
М.ЭНХСАЙХАН:-Өчигдөр яг нарийн дээрээ бол Улсын Их Хурлын хаалттай
хуралдааны уур амьсгал бол ерөнхийдөө их дажгүй, монголчууд нэгдмэл байх
ёстой гэсэн тийм санаа л гарсан шүү дээ. Тэгээд хурлаа хаагаад хаячихсан.
Хамгийн гол нь өчигдөр би юуг сонссон бэ? гэхээр 4 хүн буудаж алсан, цагдаа
буудаагүй юм шиг байна лээ. Хэрвээ Хууль зүйн сайдын өөрийнх нь хэлж
байгаа үгээр бол. Зохион байгуулалттай машинтай хүмүүс тойрч яваад буудаад
унагаасан л юм байна билээ шүү дээ...
Б.ЖАРГАЛСАЙХАН: -Хөөцөлдөж байгаад.
М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ, хөөцөлдөх нь ч юу юм.
Б.ЖАРГАЛСАЙХАН: -Эмч нь хэлсэн шүү дээ.
М.ЭНХСАЙХАН: -Зүгээр ер нь болвол санаатай, өөрөөр хэлбэл сонгууль
шударга биш болсон гэдэг энэ улс төрийн цуглааныг хүчирхийлэл болгож хувиргах
ажиллагаа зохион байгуулалттай явсан нь ойлгомжтой байна. Дээр нь бүр хүн
алах ажиллагааг зохион байгуулсан байна. Өчигдөр тийм юмыг жишээ нь
11
Улсын Их Хурал дээр ярихгүй байгаа шүү дээ, ярьж өгөхгүй байна шүү дээ. Хэн,
яагаад ярьж өгөхгүй байгаа юм? Яагаад энэ Хууль зүйн яамныханд хэлэхгүй байгаа
юм бэ? Тэгсэн хэрнээ хэн буудсан бэ, яагаад буудсан бэ, яагаад цагдаа буудсан
бэ? гээд асуухаар цагдаа биш ээ, үнэхээр машинтай хүн яваад буудсан юм байна
лээ шүү дээ гэж ийм л хариулт өгч байна билээ шүү дээ.
Тэгээд энэ эд нарыг харах юм бол ерөөсөө сонгууль луйвартай явсан юм
байна. Хавтгай буруу юм явсан юм байна. Сүүлдээ нөгөө сонгууль шударга
биш болсон гэдэг анхаарлыг нийгэмд хүргэх гэсэн ажиллагааг балмад байдал
болгож хувиргаад, тэгээд түүний бурууг өөр нэг хэсэг хүмүүс дээр тохох гэж
оролдоод, ийм байдал руу гулсаж орж байгаад бол үнэхээр сэтгэл дундуур бөгөөд
буруу байна. Хэрвээ ийм байдал явах юм бол ёстой хатуу үзэхээс өөр аргагүй
болно гэж ингэж би дотроо бодож байгаа юм.
Өчигдөр би хэлж байсан. Дөрөв хоног онц байдал тогтоосноор өөрсдийгөө
хуурах хэрэггүй ээ. 4 хоногийн дараа буцаад л асуудал яригдаж эхэлнэ шүү дээ.
Бид нар зүгээр суухгүй шүү дээ. Би өнөөдрөөс юм бэлтгээд эхэлж байгаа.
Шулуухан хэлчихье энд. 2 хоногийн дараа онц байдал дуусна. Телевиз юман дээр
бүгд гарна. Би өөрийнхөө сэтгэгдэлээр бүгдийг хэлнэ. Юу болж байна, яаж байна,
хэн хэн яаж ажилласан, яаж яасан бүгдийг хэлнэ, шаардлага гарч байгаа болвол.
Би бол гарцыг юу гэж харж байна вэ? гэхээр сонгуулийн үр дүнг хүлээн
зөвшөөрч ерөөсөө болохгүй. Тэр би өөрөө гарсан уу, гараагүй юу? гэж битгий
тайлбарлаарай! Тэгж намайг битгий буруу ойлгоорой. Би монгол төрийн чадамж
цаашаа зөв үлдэх үү, үгүй юу? гэдгийг санаа зовж байна. Баахан хүмүүсийн амиар
тоглочихоод, хүмүүсийн эд материалд хохирол учруулчихаад, сэтгэл санааг нь
булингартуулчихаад, тэгээд байгуулагдах төр цаашаагаа чадамжтай ажиллана
гэж бодож байна уу? Би монгол төрийг чадамжтай байхыг хүсч байна. Өөрөөр
хэлбэл легитимность (хуулийн хүрээнд, хуулийг дээдлэх) гэж юм ярьдаг.
Легитимный байж чадахгүй болчихоод байгаа байхгүй юу одоо нийгмийн нүдэн
дээр. Одоо ахиад л хэрүүл үүснэ. Хэрэлдэж л таарна. Бид нар шударга байхын
төлөө байгаа учраас дуугарч л таараа. Тэгээд легитимный биш төр цаашаа
ажиллаж чадах уу, ер нь?
Хоёр намд ч гэсэн хандаад хэлэхэд агуу, агуу том амлалтууд чинь та нарыг
суудалтай болгоход бас хэрэг болсон байж магадгүй. Гэхдээ энэ агуу том
амлалтаас чинь одоо харин эрүүл ухаан дээрээ буух бололцоог ашиглах хэрэгтэй
12
байна, та нар. Мэдээж дахиад сонгууль явлаа гэхэд дахиад л та хоёр гараад ирэх
байх. Маниуд __________нь бүгдээрээ гаднаа үлдэх байх. Тэгэхдээ та хоёр үлдэхдээ ард
түмний итгэл алдахгүй байх хэмжээндээ байхгүй бол агуу амлалтаа хийж
чадахгүй шүү дээ та нар. Эсвэл хийх гэж мунгинаж байгаад гаднын, харийн гүрний
юманд, суганд нь толгойгоо хавчуулчихна шүү дээ. Тийм байлгахыг би бол
сонирхохгүй байна жишээлбэл.
Өчигдрийн байдлыг харж байхад Улсын Их Хурал дээр яахав нөгөө
өөрсдийгөө сонгогдчихсон гээд урьдчилсан дүнгээр бодож байгаа хүмүүс бол хувь
хувиа хичээх үзэл рүүгээ гүйгээд орчихсон л байна лээ л дээ.
Юмыг жаахан өргөн хармаар байна шүү дээ. Магад ч үгүй та нар найруулж
байгаад намайг дөрөвт аваачаад хийчих юм бол гурав ч билүү /манайх чинь
гурван мандаттай/, гуравт аваачаад хийчих юм бол хүний чанар тийм учраас
аягүй бол хувиа хичээгээд сууж байж магадгүй л байх. Тэгэхдээ тэгмээргүй байна,
жаахан өргөн хармаар байна. Дараа үлдэх төр маань юу хийж чадах вэ, дараа
байгуулагдах Засгийн газар маань юу хийж чадах вэ? гэж өргөн хармаар байна.
Энэ утгаараа бид нар аваад үзсэн ч гэсэн ард түмний итгэл даах төр, засаг
байгуулагдах шаардлага байгаа учраас сонгуулийн дүнг ерөөсөө хүлээн
зөвшөөрч болохгүй байна. Тэгээд болсон явдлыг ерөнхий дүнгээр нь хар. Хэний
тоглоом, би одоо хэнийг гэж хэлж чадахгүй. Лав Ардчилсан намын тоглоом,
Хувьсгалт намын тоглоом гэж хэлж чадахгүй. Гэхдээ болж байгаа үзэгдэл бол
асар буруу болж байна. Энэ дээр би санал нэгдэх байх аа гэж бодоод байгаа юм.
Н.ЭНХБАЯР: -За. Өөр? Тойрох уу, нар зөв тойрчих уу, Оюун дарга ярих уу?
С.ОЮУН: -За. Би товчхон мэдээлэл өгье гэж бодож байна. Өглөө Дорнод
аймагт манай Зоригт гишүүн очоод бас тойрог дээрээ дахин тоололт явуулах хүсэлт
тавьсан л даа, тодорхой үндэслэлүүд байсан учраас тойргийн хороонд. Тэгээд
бөглөөгүй саналын хуудсууд маш их хэмжээгээр олдоод, тэгээд газар дээр нь
цагдаа дуудаад үзлэг хийж байсан чинь бас битүүмжилсэн, бөглөчихсөн саналын
хуудсууд олдоод, тэр нь одоо аваад, хулгайлж байсан юм уу, яаж байсан юм.
Тэгээд тэрэн дээр ямар ч байсан цагдаа, прокурор очоод үзлэг хийгээд хяналтаа
тавьж байгаа. Өргөдлөө бол гаргасан байгаа. Энэ тойргийн хороон дээр болсон
явдал юм билээ. Ямар ч гэсэн нягтлах ёстой. Зүгээр нэг газраас нөгөө газар руу
шилжүүлэх гэж байсан юм уу, одоо бол энэ чинь тойрог дээр бүх л хуудаснууд
битүүмжлэгдээд, хөдөлгөөнгүй байх ёстой шүү дээ. Эсвэл тэндээс бас хулгайлаад
явж байсан юм уу? Тэгээд бөглөөгүй байснаа бөглөсөн нь бас олдсон байна л
13
даа. Тэгэхээр түүн дээр ямар ч байсан энэ мэдээллийг өгөөд, үүнийг бас
нягталж байгаа. Түүн дээр шалгах хүсэлт тавьчихсан байгаа гэдгийг би бас хэлье
гэж бодож байна.
Ц.ГАНХУЯГ: -Би нэмэх үү?
Н.ЭНХБАЯР: -Саналын хувьд, за Ганхуяг гишүүн.
Ц.ГАНХУЯГ: -Тэгэхээр ер нь бол яахав зүгээр ингээд өнгөц харж байхад энэ
дээр манай хүчний байгууллагууд болвол нарийн хяналт, мэдээлэлтэй байгаа
байх л даа. Тийм учраас тийм хэмжээнд ярих бололцоо гэж байхгүй л дээ. Зүгээр
"өнгөт хувьсгал" хийх гэж оролдсон оролдлого л байсан болов уу гэж бодож байна.
Үнэхээр Үндсэн хуулийн хүрээнд эв эеийг хичээгээд ингээд ажиллах
саналыг дэмжиж байна. Ерөнхийлөгчийн дэргэд тэр зөвлөлдөх зөвлөл ч юм уу
байгуулаад, тэр хүрээндээ бас яриа хэл цааш нь явуулах хэрэгтэй болов уу.
Өнөөдөр шууд миний санаагаар бүх асуудал шийдэгдэхгүй болов уу л гэж ойлгож
байна л даа. Маргаантай юм зөндөө байгаа.
Эцсийн эцэст сонгуулийг зарласан байгууллага, өнөөдөр хүчин төгөлдөр үйл
ажиллагаагаа явуулж байгаа Улсын Их Хурал л тоймтой хариу хэлэх болов уу гэж
найдаж байгаа. Үүнийг үнэхээр тал талаас нь сайн ярилцаж, үнэхээр сонгуулийн
систем болохгүй байсан юм уу, юу нь болохгүй байсан юм? маш их зөрчлүүд
яригдаж байгаа шүү дээ. Хамгийн наад зах нь Сонгуулийн ерөнхий хороо бол
туйлын хариуцлагагүй ажилласан. Би хоёрхон жишээгээр аваад үзэхэд Дээд
шүүхийн тайлбарыг үл тоож, өөрсдөө хуулийг тайлбарласан. Мандатын тоогоор
дугуйлна гэж ийм мэдээлэл, нэг ёсны ухуулах хуудсыг орон даяар тараасан
байгаа. Хаана хаана, хэдээр дугуйлах вэ? гэдгийг бүр тойргоор нь заагаад
өгчихсөн.
С.ОЮУН: -Саналын хуудас дээр биччихсэн.
Ц.ГАНХУЯГ: -Саналаа өгөхөд саналын хуудас дээрээ бас тэгээд биччихсэн.
Сонгогчид саналаа өгөх үед яг тэр санал тэмдэглэх хайрцгийн ард тэр дээр нь
бүр тэдийг дугуйлна гээд наачихсан. Өөрөөр хэлбэл сонгогчийн сонгох эрхэд нь
халдсан. Нэг хүний төлөө, хоёр хүний төлөө ч саналаа өгч болно. Сонгогчийг
ингэж албадаж, заавал чи бүтнээр нь дугуйлах ёстой шүү. Тэгээд үндсэндээ
миний ойлголтоор бол бөөндье гэдэг юм чинь явчихлаа шүү дээ. Зарим намаас
14
сурталчилгаа их явсан л даа.
Хоёрдугаарт, сонгуулийн санал тоолох цаг мөч ойртож байх үед Сонгуулийн
ерөнхий хорооноос иргэний үнэмлэхтэй хүн бүр дуртай газраа очиж санал өгч
болно гэдэг хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ингээд ерөөсөө 8 цаг хагас, 9
цагаас хойш бөөн бөөнөөр нь автобусаар зөөсөн шүү дээ. Бүгдээрээ мэдэж
байгаа л даа.
Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм. Мэдэж байгаа.
Ц.ГАНХУЯГ: -Хэдэн зуугаараа овооролдсон. Гэтэл хуульдаа цаана нь тэр
нэрсийн жагсаалтад тэр хүн байна уу, байхгүй байна уу, эсвэл тэнд иргэний
хичнээн үнэмлэх нэг хүнд байж байгааг, бас иргэний үнэмлэхний заримыг нь
зарим юмыг нааж өгөөд өөрчилчихдөг гэсэн ярианууд байна л даа. Тэгэхээр
зөвхөн энэ хоёр фактаар аваад үзэхэд Сонгуулийн ерөнхий хороо болвол
эхнээсээ энэ сонгуулийг будлиантуулсан.
Ийм байгууллага цаашдаа сонгуулийн асуудлыг ийм сонгууль боллоо
гэдэг дүгнэлтийг Ерөнхийлөгчид оруулах ёс зүйн эрх байхгүй л гэж бодож байна л
даа. Үүнийг үндсээр нь өөрчлөх ёстой. Үүнээс л хамаг ажил явах ёстой. Ер нь энэ
асуудлыг бид нар аль ноднин ярьж байсан. Тэгэхэд хоёр нам хамгаалаад үлдсэн
шүү дээ. Одоо энэ дээрээ эргэж дүгнэлт хийх хэрэгтэй. Үндсэн хуулийн хүрээнд
үнэхээр чадамжтай төр, засгийг бид нар бүрдүүлэх ёстой гэсэн саналыг дэмжиж
байна.
Н.ЭНХБАЯР: -За. Эх орон нам.
Б.ЭРДЭНЭБАТ: -За. Бид энэ сонгууль маш их будлиантай, маргаантай,
луйварын маягийн болсон гэдэг нь гарцаагүй үнэн. Энэ дээр сонгуульд оролцсон
намууд бүгдээрээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа. Тийм учраас
сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй байна. Улсын Их Хурлын сонгуулийг
бүхэлд нь дахин явуулах саналтай. Ингэхдээ сонгуулийн системийг өөрчилж өгөөч
ээ гэсэн манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Чулуунбаатарын түрүүний
өгсөн байр суурь манай намын байр сууриа.
Ер нь сонгууль бол өнөөдөр зохион байгуулалттай сайхан болоод
өнгөрчихлөө гэсэн, гэтэл өдөр болгон будлиан, маргаан ийм зүйл явагдсан. Сая
ерөнхийдөө одоо бол бас хэлж байх шиг байна. Сонгуулиа одоо шийдэх юм бол
нэг гэр бүл дээр олон хүн бүртгэсэн, дахин дахин сонгуулийн үнэмлэх өгсөн. Дээр
15
нь жишээлбэл тойрог, хэсгийн хороог дайрч очоод тэр нөхдүүд хэд дахиж өгсөн
иймэрхүү будлианууд гарцаагүй болсон, хязгааргүй гарсан. Түүнийг зохион
байгуулсан гэж одоо нөхдүүд хэлж байна л даа.
Тэгээд Сонгуулийн ерөнхий хороо маш муу ажилласан. Шаардлага тавьсан.
Тэр шаардлагыг огтхон ч хүлээж аваагүй. Тийм учраас өнөөдөр
Ерөнхийлөгчийн дэргэд ажлын хэсэг байгуулж, энэ зөрчил, маргааныг тогтоох нь
гарцаагүй зөв гэсэн ийм байр суурьтай байна. Ер нь гарах гарц нь өнөөдөр
гарцаагүй ажлын хэсэг байгуулж, үүнийг тогтоох ёстой. Сүүлдээ саяын яриад
байгаа улс төрийн цуглааныг террорист үйл ажиллагаа, зохион байгуулалттай гэмт
хэрэг үйлдэх, шатаах, дээр нь хүний амь насыг зохион байгуулалттай бүрэлгэх ийм
үйл ажиллагааг иргэний байгууллагуудаар заавал тогтоох ёстой гэж бид үзэж
байна. Үүнийг өнөөдөр албан ёсоор тогтоосны дараагаар одоо өнөөдөр бол энэ
асуудлыг бид нар ярих ёстой гэж ингэж. Мэдээж ийм сонгууль манай улсад урьд
нь хэзээ ч болж байгаагүй. Мэдээж ард түмэн бүгд цочирдож байна. Өнөөдөр
гудамжинд буу зэвсэгтэй, дээр нь онц байдал тогтоочихсон энэ үеэр
Сонгуулийн ерөнхий хороо хүртэл телевизээр нэг талын сурталчилгаа хийгээд,
сонгуулийн үр дүнг танилцуулаад л, өргөн барина, ийм дүнтэй байна гээд ярьж
байгаа нь бас их тохирол муутай гэсэн шүүмжлэлийг хүмүүс ярьж байна.
Сонгуулийг дахин явуулах нь гарцаагүй хэл амтай, будлиантай, ноцтой үйл
ажиллагаанаас өнөөдөр гарах гарц нь гэж ойлгож байна.
С.ОТГОНБАЯР: -Дээрээс нь нэмэх үү?
Н.ЭНХБАЯР: -За.
С.ОТГОНБАЯР: -Сонгуульд нэр дэвшиж оролцсон хүний хувьд яг бодит
байдал дээр чухам юу болж өнгөрсөн бэ? гэдгийг баримтаар хэлж ярих ийм
шаардлага байна гэж бодож байна л даа. Тухайлбал, "Сонгуулийн хууль" маш их
зөрчигдсөн. Энэ Баянзүрх дүүрэг дээр 43 хэсгийн хороо байсан. Үндсэндээ
бүхэлдээ тэнд хууль зөрчигдсөн. Төрийн албан хаагчид тэр тойрог, хэсгийн
хороодод төрийн нэрийн өмнөөс ажил үйлчилгээ явуулж байгаа албан
хаагчид оролцоод, тэр албан тушаалаараа нөлөөлөх асуудлууд маш их байсан.
Тэгээд хууль хэрэгжүүлэх тал дээрээ үнэхээр учир дутагдалтай, нэг талыг барьсан,
давамгайлсан ийм үйлдлүүдийг үнэхээр хийж байсан. За, тэгээд зөрчил гарч
байгаа болгон дээр нь асуудлаа гаргаж ирж тавихад авч хэлэлцдэг юм ерөөсөө
байхгүй. Тойргийн хороо, тэгээд Сонгуулийн ерөнхий хороонд шат дараалсан
хуулийн дагуу асуудлуудаа, гарч байгаа зөрчлүүдийг арилгаач ээ гэдэг саналуудыг
16
тавиад байхад ерөөсөө авч хэлэлцсэн юм байхгүй, хүлээн зөвшөөрч авч
хэлэлцээгүй. Тийм учраас Сонгуулийн ерөнхий хороо, тойрог, хэсгийн хороонд
ажилласан хүмүүс хуулийг маш ихээр зөрчсөн үйлдлүүд гаргаж байгаа нь тэр
саналын хуудсыг бас бөөнөөр нь өгөөд явж байсан, сурталчилгаа
материалуудтайгаа хамт архи дарс тараагаад явж байгаатай гарч ирсэн илэрхий
баримттай зүйлүүд байж байна. Тооллогын асуудал дээр үнэндээ ямар ч техник
ажиллагааг зохицуулалт хийгээгүй учраас нэг хэсгийн хороонд ажиллаж
байгаа ажилтан нэрийг нь дууддаг, нөгөө нөхөр тэнд сууж байгаад бичдэг.
Тэгээд ажиглагчийг нь 5-10 метрийн зайд аваачаад тавьчихсан, тэндээс нэрийг
нь буруу дуудаад байна шүү дээ гэхээр зэрэг босгодоггүй, "тэгвэл гар, зайл" гээд
хөөгөөд байдаг. Бүх шатандаа ийм байдалд орсон. Отгонбаяр гэж дуудахыг
Батбаяр гэж дуудсан гэдэг асуудал яриад байгаа нь үнэхээр тийм байдлууд
гарсан. Тооны хувьд гэвэл хоёрт явж байсан хүн нэг рүүгээ бараг дөхөж явсан
хүмүүс дээр хоёрхон цагийн дотор мянга, мянгаараа орж ирж байгаа байхгүй юу,
багцлагдаад. Тэр саналууд. Тийм учраас энэ илэрсэн тэр саналын хуудсууд нөхөж
хийсэн, тэр нэрийн жагсаалтаас авч бүртгэсэн бүртгэлүүд хүртэл хууль бүх
шатандаа, бүх хэсэг дээрээ зөрчигдөөд. Энэ бүх асуудлыг баримттайгаар нь
аваачаад тойрог, хэсгийн хороо, салбар хороон дээр нь аваачиж өгөхөөр зэрэг
аваад дарчихдаг. Хуулийн хугацаанд ажлын 5 хоног дотор шийдээд явах
бололцоог бүрдүүлчихсэн заалтууд байж байхад түүнийг авч хэлэлцдэггүй,
хэрэгждэггүй. Ийм л байдалтай явж ирлээ.
Нэгэнтээ хууль зөрчигдөж, булхайтай боллоо гэдэг асуудал улсын
хэмжээнд бүх дүүрэг, тойргуудад гарсан учраас мэдээж хэрэг зөвхөн
Улаанбаатар хотын хэмжээн дэх Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс гадна их
олон хүмүүс асуудлаа тавиад явж байгаа юм билээ. Энэ тохиолдодд сонгуулийн үр
дүнг хүлээн зөвшөөрөөд, хуулийн дагуу явагдлаа гэдэг тийм хүлээн зөвшөөрөх
бололцоо үнэхээр байхгүй байна л даа.
Яаж ч бодсон энэ хууль зөрчсөн байна. Тийм учраас саяын бусад
намуудын ярьж байгаа саналтай нэг адил Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөл гаргаад,
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • © sanaalar.ru
    Образовательные документы для студентов.