.RU
Карта сайта

4.6. Соёл урлагийн х - Д Ө р ө В. Монгол улсын Х ү ний хийгээд нийгмийн Х ө гжлийн Х ү рээнд


4.6.

Соёл урлагийн х

ө

гжлийн бодлого




4.6.1

Үндэсний соёлыг эрчимтэй хөгжүүлэх эдийн засаг, зохион байгуулалтын тааламжтай орчинг бүрдүүлнэ

1.Соёлын удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт зах зээлийн эдийн засгийн горимд шилжих үйл явцыг түргэтгэж, салбарын бүх шатанд мэргэжлийн ба удирдлагын ур чадварыг дээшлүүлэх

ХДТ-ын уран бүтээлчдээс 2 хүн аймгийн Засаг даргын болон байгууллагын тэтгэлгээр СУИС-д суралцуулж төгсөөд байна. 2010 онд Аймгийн ХДТ-ын уран бүтээлчдээс магистарантурын сургалтанд 1, мэргэжил дээшлүүлэх сургалтанд 3 хүн суралцаж байна.

Соёлын дээд сургуулийн дэргэдэх 21 хоногийн сургалтанд 4 хүн, бакалаврын сургалтанд 4 хүнийг суралцуулж байна.

/ХШ-90

%

/



2. Үндэсний болон олон улсын хэмжээнд томоохон ач холбогдолтой бүтээл, туурвил, арга хэмжээг хөгжлийн сангуудаас тодорхой хувиар санхүүжүүлэх эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгож хэрэгжүүлэх

Аймаг, орон нутгийн хэмжээнд 19 төрлийн 2500 соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулагдаж, урьдчилсан байдлаар давхардсан тоогоор 194.2 мянган үзэгчдэд хамрагдаж, 9.1 сая төгрөгийн үйл ажиллагааны орлоготой ажиллаж байна. Улс, аймгийн чанартай 12 төрлийн урлагийн үзлэг, уралдаан наадамд 40 гаруй уран бүтээлч, ардын авьяастан, морин хуурч, уртын дуучид оролцсон байна. Соёл урлагийн арга хэмжээ, төрөл, тоон үзүүлэлтийг өмнөх онтой нь харьцуулахад арга хэмжээ, үзэгчдийн тоо өсч, уран бүтээлийн чанар, үр өгөөж дээшилсэн байна.

/ХШ-70

%

/



4.6.2


Хүн амд соёл, урлагийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангах талаар доривитой ахиц гаргана .


2. Үндэсний монгол бичгээ өвлүүлэн хөгжүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. ЕБ-ын бүх сургуулиуд монгол бичгийн кабинеттай болсон байна.

Монгол бичгийн олимпиадыг жил бүр 11 дүгээр ангийн сурагчид болон бага, дунд ангийн багш нарын дунд зохион байгуулж байна. Аймгаас шалгарсан багш, сурагчид нь улсын уралдаанд амжилттай оролцож байна.

Хүмүүн бичиг сонины газраас зохион байгуулдаг Уран бичлэгийн уралдаанд манай аймгаас багш суралцагчид жил бүр оролцож тэргүүн байруудыг эзэлж байна.

/ХШ-90

%

/



3.Монголчуудын уламжлалт соёлын биет болон биет бус өвийг хадгалах, боловсролын нийтлэг хүртээл болгон дэлгэрүүлэн хөгжүүлэх үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжих

Монголчуудын уламжлалт соёлын өвийн зүйлсийг орон нутгийн музейнд байршуулан сургалтанд өргөнөөр ашиглаж нийтийн хүртээл болгож байна.Соёлын биет ба биет бус өвийг өвлөгчдийн шинэчилсэн бүртгэлийг хийсэн байна.

/ХШ-70

%

/



4.Үндэсний уламжлалт болон сонгодог урлаг, хүүхдэд зориулсан урлагийн төрлийг төрөөс дэмжих үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх

“Морин хуур, уртын дуу” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 90%-тай “ТСҮХД-ыг хамгаалах сэргээн засварлах“ үндэсний хөтөлбөр 70%-тай хэрэгжиж байна.

/ХШ-70

%

/



4.8 Нийгмийн хамгаалал, х

ө

д

ө

лм

ө

рийн бодлого



4.8.1

Гэр бүл нийгэм хамт олонд тулгуурласан халамжийн тогтолцоог төлөвшүүлж, халамжийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэж хөгжүүлнэ

1.Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэдийн хэрэгцээ, сонголтод түшиглэсэн халамжийн олон талт үйлчилгээг бий болгож, үйлчилгээг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор хүргэх тогтолцоог бүрдүүлэх

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэхээр төсөл сонгон шалгаруулж 2009 онд 9 төслийг шалгаруулан 31678,0 мян төгрөгний, 2010 онд 35 төслийг сонгон шалгаруулан 21 төсөлд 51.7 сая төгрөгийн санхүүжилт олгон төсөлд 1070 иргэнийг хамруулсан байна. Төслийн хүрээнд гэрийн асрамж, халамжийн үйлчилгээнд 94, сэргээн засах үйлчилгээнд 80, хөдөлмөр эрхэлж, орлогын эх үүсвэртэй болоход 80 иргэн, зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулахад 66, нийт 320 иргэд тус тус хамрагдсан.

Мерсикор байгуулагаас Нийгмийн хамгааллын сүлжээ” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Хөдөөгийн хүн амын ядуурлыг бууруулах чиглэлээр 4 багийн 160 өрхийн 400 иргэн, 30 хүүхдийг хамруулан нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн сургалтанд хамруулах, ажлын байртай болгох зэрэг арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлж эхлээд байна.

/

ХШ-50

%/



4.8.2

Иргэний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, бүтээмж ур чадварыг хөгжүүлэх үндсэн дээр цалин хөлсийг нэмэгдүүлэх, бизнесийн орчин, ажлын байрны тогтвортой байдлыг дэмжих, нийгмийн түншлэлийг төлөвшүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогоор дамжуулан хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтыг оновчтой, үр ашигтай болгож, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

1.Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг өргөжүүлж ажил олгогч, ажил хайгчид, мэргэжлийн сургалтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах


Мэргэжлийн чиг баримжаа олгох, давтан сургах сургалтыг орон нутгийн зах зээлийн онцлог, иргэдийн эрэлт хэрэгцээг судлан, судалгаанд тулгуурлан сургалтын хөтөлбөрийг боловсруулан зохион байгуулж байна. Үүний дагуу 2009 онд 730 иргэнийг сургалтанд хамруулсны 518 нь, 2010 онд 612 иргэнийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамруулсны 59.9 % нь ажлын байраар хангагдсан байна. Энэ арга хэмжээнд 2009 онд 68.6 сая төгрөг, 2010 онд 65.0 сая төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулсан байна.

/

ХШ

-90%

/



5. Мэргэжлийн боловсрол сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, хувийн хэвшлийн оролцоог дэмжих замаар бэлтгэгдэж байгаа боловсон хүчний чадавхийг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх

Архангай Мэргэжлийн сургалт үйлвэрлэлийн төвд 2010 оны хичээлийн жилд 20 мэргэжлээр 822 хүүхэд, Булган МСҮТөвд 6 мэргэжлээр 483 хүүхэд суралцан мэргэжил эзэмшиж байна. 2009 онд Архангай МСҮТөв 374 хүүхдийг 18 мэргэжлээр, Булган МСҮТ 5 мэргэжлээр 150 хүүхдийг төгсгөсний 60 гаруй хувь нь хувийн хэвшил болон хувиараа хөдөлмөр эрхэлж байна.

/

ХШ

-90%

/



4.8.3

Хүн амын бүлгүүдийн зохистой хөдөлмөр эрхлэлт, түүний дотор нийгмийн эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ

1.Эмэгтэйчүүд, ахмад настан, малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүн амын болон нийгмийн бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээг тодорхойлж, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

Аймгийн Засаг даргын 2009 оны 97 тоот захирамжаар “Ажилгүйдэл ядуурлыг бууруулах” аймгийн дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт Хашаат, Цэнхэр, Батцэнгэл сумдаас нийт 32 малчин өрхийг хамруулж тус бүр 2.0 сая төгрөгийн мал худалдан авч өгсөн байна. Эдгээр малчин өрхийн гишүүдийг ӨМӨЗО-нд бэлчээрийн зохистой хуваарилалт болон эрчимжсэн мал аж ахуйг өсгөн үржүүлж, өрхийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх талаар туршлага судалсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах бизнесийн 30 төсөлд 86.4 сая төгрөгийн санхүүжилтээр сүү цагаан идээ боловсруулах, модон эдлэл, талх нарийн боов, дугуй засварын үйл ажиллагаа явуулж 150 гаруй иргэн ажлын байраар хангагдсан байна.



/

ХШ

-70%

/



3.Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн бүртгэл, мэдээлэл, зохион байгуулалтыг сайжруулж, төр, Иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх

Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн судалгаанд 1755 иргэн хамрагдсаны 1251 хувиараа хөдөлмөр эрхлэгч, 111- ажил олгогч, 68- өрхийн бизнес эрхлэгч, 268- өрхийн бизнест цалин хөлсгүй оролцогч, албан ба албан бус үйл ажиллагаа эрхлэгч, 41- өрхийн бизнест цалин хөлстэй оролцогч байна. Эдгээр иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, нийгмийн даатгалд хамруулах зэрэг арга хэмжээг дэс дараатай авч байна.

/

ХШ

-30%

/



4.Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засаг, бизнесийн дэмжлэгийг өргөжүүлэх

Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулах “Хөдөлмөрийн яармаг”-ийг Өгийнуур, Батцэнгэл, Өндөр-Улаан, Эрдэнэбулган сум болон Улаанбаатар хотод зохион байгуулснаар тэдний хийсэн бүтээгдэхүүн орон нутаг болон хот, зэргэлдээх аймгуудад борлогдох эхлэл тавигдлаа.

/

ХШ

-30%

/



4.Хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийг боловсрол, мэргэжлийн сургалт, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, эцэг эх, гэр бүлийн гишүүдийг нь ажлын байраар хангах зэргээр залуучуудын ажил эрхлэлттэй уялдуулан цогц байдлаар хэрэгжүүлэх

Эрдэнэбулган суманд амьдарч байгаа хөдөлмөр эрхлэгч 5 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт, 2 хүүхдийг албан бус сургалтанд хамруулсан байна.

/

ХШ-30

%/



4.8.4

Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно

2.Хуулийн этгээдэд ажиллаж байгаа хүн бүр нийгмийн даатгалд заавал хамрагдах зарчимд шилжих

2009 онд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 519 аж ахуйн нэгж, байгууллагын 80.3 % , 2010 онд 535 аж ахуйн нэгжийн 78.9 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байна.

Эдийн засгийн идэвхтэй хүн ам /41674/-ын 9408 буюу 22.5 % нийгмийн даатгалд хамрагдсан байна.

/

ХШ-70

%/



3. Цэргийн албан хаагчдын болон бүх нийтийн тэтгэврийн даатгалын оновчтой бодлогыг хэрэгжүүлж, даатгалын сангийн бүрэн хуримтлалын тогтолцоог бий болгох угтвар нөхцлийг бүрдүүлэх

Цэргийн тэтгэвэр авдаг 118 хүн байдаг бөгөөд жилд 153.1 сая төгрөгийн тэтгэвэр олгож санхүүжилтийг улсын төсвөөс бүрэн хийж байна.

/

ХШ-

9

0

%/



4. Нийгмийн даатгалын системийг зах зээлийн зарчимд нийцүүлэн хөгжүүлж, нийгмийн даатгалын сангуудад хөрөнгө бүрдүүлэх механизмыг боловсронгуй болгож, бүрдсэн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах эрх зүйн орчныг төлөвшүүлэх

2010 онд нийгмийн даатгалын санд шимтгэл хураамжаар 4765.4 сая төгрөг төвлөрүүлэхээс 5069.5 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөгөө 106.4 хувиар биелүүлсэн байна. Нийгмийн даатгалын сангуудад хуримтлагдсан хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж байгаа бөгөөд сан бүрийн зарцуулалтанд шаталсан хяналт тавьж байна.



/

Б-100

%

/


2014-07-19 18:44
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • Контрольная работа
  • © sanaalar.ru
    Образовательные документы для студентов.